Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Тогтвортой эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх форум болж өндөрлөлөө
2 жил өмнө   560
Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудад тогтвортой эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх форум Улаанбаатар хотноо энэ сарын 13-15 өдрүүдэд болж өндөрлөлөө. 
 
Форумыг Эдийн засаг, хөгжлийн яам, Төв Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны хөтөлбөр (КАРЕК), Азийн хөгжлийн банк болон Дэлхийн чөлөөт бүсийн байгууллага хамтран  зохион байгуулж Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны орнуудад эдийн засгийн бүс хөгжүүлэх, Төв Азийн бүс нутгийн худалдаа, тээвэр, логистик сэдвээр хэлэлцүүлжээ. Уг хэлэлцүүлгээр эдийн засгийн бүсүүдийн шинэ загвартай холбоотой чиг хандлага, үзэл баримтлал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг КАРЕК-ийн орнууд болон бүс нутгуудын байгууллагуудад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга зам, сургамж болон туршлагаа хуваалцсан байна. Цуврал хэлэлцүүлэгт олон улсын байгууллагын төлөөлөл, КАРЕК-ийн гишүүн 9 орны Засгийн газрын төлөөлөл, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцжээ. 
 
 
Цар тахлын дараах олон улсын үйлдвэрлэлийн хэв маяг, дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт орж буй өнөө үед байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн үр ашиг, хүртээмжтэй ажлын байр бий болгох шударга хөдөлмөр эрхлэлтэд нийцсэн эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. 
 
Улс орнууд харилцан биеэ нөхөхөд дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага нэмэгдэж Эдийн засгийн тусгай бүсийн шинэ загварт тогтвортой хөгжлийн зорилгуудыг багтаасан бөгөөд тэдгээрт холбогдох уялдсан хөрөнгө оруулалт хийхэд чиглэгдсэн байна.  Ингэснээр бүсийн үйл ажиллагаа явуулах улс орнуудад илүү хүртээмжтэй, уян хатан, тогтвортой эдийн засагт хувь нэмэр оруулах хэрэгсэл болох үүргээ биелүүлэх аж.
 

 

Тогтвортой эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх форум болж өндөрлөлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0