Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Хөрөнгийн биржийн үнэт цаасны захиалга 4.8 дахин давжээ
2 жил өмнө   1315
Төрийн өмчит "Монголын Хөрөнгийн бирж" компани өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-нд өөрийн эзэмшлийн 34 хувийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон, анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Арилжаагаар хөрөнгө оруулагчдаас 57.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7414 захиалга ирж, энэ нь татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн 11.9 тэрбум төгрөгийн дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт боллоо.
 
Захиалгуудыг одоо СЗХ-ны "Үнэт цаасны бүртгэлийн журам"-д заасны дагуу хянаж, тайланг эцэслэн гаргах юм. “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга нийлүүлэлтээс давж хаагдлаа.
 
УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг олон нийтийн хяналтад шилжүүлэхээр төрийн өмчийн 25 компанийг олон нийтийн болгох шийдвэр гарсан. Үүний хамгийн эхний компани болох "Монголын Хөрөнгийн бирж” ийнхүү олон нийтийн болж байна. 
 
Монголын Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж буйг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм. 
Хөрөнгийн биржийн үнэт цаасны захиалга 4.8 дахин давжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0