Хятад улсын газрын тосны эрэлтийн хэтийн төлөв сайжирсантай холбоотойгоор мягмар гарагт үнэ өсжээ.
Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны үнэ хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 49 цент буюу 0.7 хувиар өсөж, 75.12 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх үнэ 45 центээр /0.6 хувь/ өсөж, 80.1 ам.долларт хүрчээ. Хятад улс хилээ нээсэнд хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид ихээхэн найдлага тавьж байгаа үед үнэ ийнхүү өссөн байна.
“Хятадад “COVID-19” халдварын одоогийн давлагаа оргил цэгтээ хүрч, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр газрын тосны үнэ дахин өснө гэдэгт бид итгэлтэй байна” гэж “Commerzbank Research” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч Карстен Фрич мягмар гарагт хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Гэхдээ инфляцыг бууруулахын тулд томоохон төв банкууд бодлогоо чангатгаж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах вий гэсэн болгоомжлол зах зээлд нөлөөлсөн хэвээр байна.
Газрын тосны үнэ өсөж байна |
|