Дэлхий нийтэд цар тахлын байдал харьцангуй намжиж, үргэлжилсэн хөл хорио суларсаар улс орнууд эдийн засгаа сэргээхээр эрчимтэй ажиллаж байна. МУ-ын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд хугацаагүй хадгаламжид хүү тооцохыг зогсоосон байсан.
Харин тус хуулийн хэрэгжих хугацаа 2023.01.01-ний өдрөөс дуусгавар болсноор хүү тооцож эхэллээ. Үүнтэй холбогдуулан Ариг банк хугацаагүй хадгаламжийн хүүгээ 5.5% байсныг 8% /жилийн/ болгон өсгөлөө.
Та өөрийн санхүүгийн хэрэгцээндээ тулгуурлан дараах хоёр төрлийн хугацаагүй хадгаламжаас сонгох боломжтой.
Ариг банкны Хугацаагүй хадгаламжийн дансандаа мөнгөө байршуулах нь ямар давуу талтай вэ?
-
Орлого зарлагын гүйлгээг хүссэнээрээ хийх
-
Хугацаагүй хадгаламжийн 8%-ийн хүүгийн өгөөж хүртэх
-
Хүүгийн өгөөжөө сар бүр авах эсвэл жилийн эцэст авах эсэхээ сонгох
-
Хугацаагүй хадгаламжаа 3 төрлийн валютын (төгрөг, юань, доллар) сонголттой нээх
-
20 сая хүртэл даатгагдсан ба Arig Online цахим банкны аппликэйшнээ ашиглан дансаа нээх, үлдэгдлээ шалгах, гүйлгээ хийх, дансаа удирдах боломжтой.
Хэрэв та Ариг банкны харилцагч хараахан болж амжаагүй байгаа бол өөрт ойрхон
салбарт нэг удаа очоод л дансаа нээлгээрэй.
Ариг банкны хугацаагүй хадгаламжийн хүү өсөж 8 хувь боллоо |
|