Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ
2 жил өмнө   366
2023 оны эхний нэгдүгээр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1,765.7 сая ам.доллар болжээ.
 
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 669.5 сая ам.доллар буюу 61.1 хувиар өссөн болохыг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. 
 
Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. 
 
 
Түүнчлэн нэгдүгээр сард экспортод 1,077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн байна.
 
Экспортын барааны нийт дүнд:
 
  • Эрдэс бүтээгдэхүүн 875.6 сая ам.доллар буюу 81.2 хувь;
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 121.9 сая ам.доллар буюу 11.3 хувь;
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 31.4 сая ам. доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.5 хувийг эзэлж буй.
Монгол Улс дэлхийн 39 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 86.4 хувь, Швейцар-т 11.3 хувь, Сингапур-т 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.5 хувийг дээрх орнууд эзэлж байгаа аж. 
 
Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0