Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 2 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд:
-
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 хувь,
-
Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
-
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь,
-
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
-
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
-
Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
-
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ
Инфляцын түвшин 12.2 хувьтай гарлаа |
|