Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Гаднын банкны өрийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн мөнгөөр төлөхийг эсэргүүцэж байна
6 жил өмнө   667
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭХ-ны дарга П.Баттөр тус үйлдвэрт өрнөөд буй хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 
 
Тус ҮЭХ-ноос үйлдвэрт хийгдэх гэж байсан хууль бус томилгоо, бусад үйлдлүүдийг зогсоохыг шаардаж, жагсаал зохион байгуулснаас үүдэн хагас сарын өмнөөс П.Баттөрийг ажлын байр, үйлдвэрт нэвтрүүлэхгүй байгаа аж. Түүгээр зогсохгүй тамгыг нь авах гэж өрөөнийх нь хаалга, сейфийг эвдэж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй зэргээр Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль болон хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдээллээ. 
 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭХ хууль бус хэмээн үзэж зарим шаардлагыг удирдлагууддаа хүргүүлээд байгаа аж. Нэгдүгээрт, үйлдвэрийг бүхэлд нь “Стандарт” банкны барьцаанд тавьсан хүмүүс энэ өрөө үйлдвэрийн хөрөнгөөр биш, өөрсдөө төлөх ёстой гэж үзжээ. Хоёрдугаарт, “Эрдэнэт үйлдвэр”-т бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан байхад бүтцийн өөрчлөлт нэрийдлээр хууль бус томилгоонууд хийснийг буруутгаж байна.
 
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” нь өдгөө 40 жилийн ойгоо тэмдэглэж буй. Хоногт 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өдөрт 1.6 тэрбум төгрөгийн татвар төлдөг бөгөөд 2017 онд л гэхэд улсын төсөвт 600 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 320.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг тэрбээр дурдсан.
Гэвч уурхайчдын хөдөлмөрөөр бүтсэн энэ мөнгөөр үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тансаглаж, 200 сая төгрөгөөр байраа засаж, 280 сая төгрөгөөр машин авч унасан байсан бол Нийгмийн асуудал эрхэлсэн захирлыг хууль бусаар томилоод, үйлдвэрийн мөнгөөр байр авч өгч, засварыг нь хийж, “Таван богд” компаниас 231 сая төгрөгөө машин авч өгсөн. Гэвч ҮЭХ-ноос үндэслэлтэйгээр гаргаж өгсөн цалин нэмэх хүсэлтийг хүлээж авахгүй байгаа тухай П.Баттөр ярилаа. 
 
Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” 64 тэрбум төгрөг гаргаж байгуулсан бүсийн оношилгооны төв эмнэлгийг нэг аж ахуйн нэгжид, 30 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн үйлдлийг шалгуулахаар АТГ-т өгсөн бөгөөд энэ асуудалд олон нийт анхаарлаа хандуулахыг хүслээ.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Гаднын банкны өрийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн мөнгөөр төлөхийг эсэргүүцэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0