Meta компанийн албан ёсны борлуулалтын хамтрагч Entravision компанийн “Hello Mongolia” нээлтийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 26-ны өдөр MPM хүлээн авалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэд бизнес эрхлэгчдэд үйлчилгээгээ танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор “Hello Mongolia” арга хэмжээг зохион байгуулж нийт 300-аад бизнес эрхлэгч, маркетинг борлуулалтын мэргэжилтнүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогийг дэлгэрэнгүй танилцуулахын сацуу дижитал маркетинг, зар сурталчилгааны стратегийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, нэтворкинг хийн нэг өдрийг өнгөрүүллээ.
Entravision компани Монголын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлснээр бизнес эрхлэгчид болон зар сурталчилгааны агентлагууд Meta компанийн олон нийтийн сүлжээн дэх платформууд болох Facebook, Instagram, Whatsapp зэрэг аппууд дээр зар сурталчилгаагаа ам.доллароор бус төгрөгөөр байршуулах боломж нээгдэж байгаа юм.
Сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд
Арга хэмжээнд Entravision компанийн Ази, Номхон Далайн бүс нутгийн ерөнхийлөгч Питер-Жан де Кроон, Meta компанийн Ази Номхон Далайн бүсийн хөгжиж буй зах зээл хариуцсан түнш Жонни Жохансон зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэл тавьсан.
Мөн Тэнгэр Телевизийн гүйцэтгэх захирал А. Ундрал, Таван Богд Группийн Маркетинг хариуцсан захирал Ж.Оюунчимэг, Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг зэрэг зочид уригдан “Дижитал эрин үеийн маркетинг” сэдэвт сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд сошиал медиа платформууд дээрх зар сурталчилгаа нь дижитал маркетингийн чухал хэрэгсэл болоод буйг онцлов.
Ирээдүйн боломжууд
Арга хэмжээгээр бизнес эрхлэгчид Монгол улс дахь албан ёсны ASP буюу Authorized Sales Partner-тай хамтран ажиллахын давуу талуудын талаар ойлголт авсан бөгөөд арга хэмжээний төгсгөлд нэтворкинг үйл ажиллагаа болж олон хамтын ажиллагааны суурь тавигдсан.
Entravision компанийн тухай
Дэлхийд тэргүүлэгч хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн компани Entravision нь өргөн хэрэглэгддэг платформуудыг төлөөлөн Аж ахуйн нэгж болон хэрэглэгчдийн дунд гүүр болон ажилладаг бөгөөд Meta Platforms компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллаж байгаа.
Facebook, Instagram платформууд дээр бизнес эрхлэгчид төгрөгөөр зар сурталчилгаа байршуулах боломжтой боллоо |
|