Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Санхүүгийн зохицуулах хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Жендер бонд" сургалт зохион байгууллаа
2 жил өмнө   387
Санхүүгийн зохицуулах хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын хэрэгжилтийг дэмжих системийн хандлагыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд хамтран санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын төлөөлөлд санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүртээмжтэй өсөлтөд нэн чухал болоод байгаа тогтвортой санхүүжилт, жендер бондын талаар сургалт зохион байгууллаа.
 
Энэ үеэр компанийн бондын ач холбогдол, түүний зохицуулалт, Монгол Улсын жендерийн нөхцөл байдал, жендерийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалт, Жендер бондын олон улсын туршлага, стандартууд болон жендерийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилтуудтай нийцсэн Жендер бондын хүрээ зэрэг сэдвээр хэлэлцсэн юм. 
 
Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь орлогч суурин төлөөлөгч Лин Цао нар сургалтыг нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед компанийн бондын ач холбогдол, жендерийн олон улсын туршлага, стандартын ойлголтын үндсэн дээр ногоон бонд, жендер бонд гаргах, хямд санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.
Санхүүгийн зохицуулах хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Жендер бонд" сургалт зохион байгууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0