Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын байгууллагын банкны салбарт тэргүүлэгч банк. Үүний нэг баталгаа бол ТОП-100 аж ахуйн нэгжийн 90-ээс дээш хувь нь Худалдаа, хөгжлийн банкны харилцагч юм. Монгол Улсын макро эдийн засагт өнөөдөр асар өндөр нөлөөтэй хувийн хэвшлүүдийг Худалдаа, хөгжлийн банк 30 гаруй жилийн турш санхүүгийн дэмжлэг үзүүлэн бойжуулж, харилцан хөгжсөөр ирсэн билээ. Тэгвэл цаашид ч илүү олон, илүү том байгууллагуудыг дэмжин бойжуулахын төлөө Жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагч, хамтрагчдадаа ихээхэн анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн жижиг дундууд маргаашийн томууд болж улс орны эдийн засгийг цэцэглэн хөгжүүлнэ.
Энэхүү бодлогын хүрээндээ Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “NEXT SOLUTIONS” networking event зохион байгуулж, тэдэнд зориулсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцууллаа.
Нийлүүлэлтийн сүлжээний зээлийн эрх - Жижиг, дунд бизнес эрхлэгч та томоохон ханган нийлүүлэгч байгууллагаас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа 45 хоног хүртэл хүүнээс чөлөөлөгдөх боломжтой зээлийн эрхээрээ төлбөр тооцоогоо гүйцэтгээрэй. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл: https://bit.ly/3NFthzD
Сүлжээ дэлгүүрийн авлага барьцаалсан зээлийн эрх - Сүлжээ дэлгүүрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг Жижиг, дунд бизнес эрхлэгч та барааны төлбөр орж ирэх өдрөө хүлээх шаардлагагүй авлагаа барьцаалан зээл авч, санхүүгийн хэрэгцээгээ хялбараар шийдэх боломжтой. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл: https://bit.ly/3NKklJo
Мөн зах зээлд нэвтрэх гэж буй төлбөрийн шинэ шийдэл HAPPY POS үйлчилгээг танилцуулсан нь харилцагчдын сонирхлыг ихэд татлаа.
Бид цаашид ч Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ үргэлж дэмжин ажиллаж, хөгжин томрох боломжийг олгох бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ хүргэсээр байх болно.
"Өнөөдрийн жижиг дундууд маргаашийн томууд болж улс орны эдийн засгийг цэцэглэн хөгжүүлнэ" |
|