Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?
6 жил өмнө   1288
Тэрбумтан болох хэцүү гэж үү?
 
Хэрэв та яг одооноос төлөвлөж эхэлбэл таны бодсон шиг хэцүү зүйл биш юм. "Smart Couples Finish Rich"-ийн зохиолч Дэвид Бах, 65 насандаа тэрбумтан болохын тулд өдөрт хэдэн доллар хадгалах талаар сонирхолтой тооцоолол гаргажээ.  
 
Та тэрбумтан болохыг хүсэж байна уу? Та тэрбумтан болох нууцыг тайлмаар байна уу? Үүний нууц бол ердөө л тасралтгүй хуримтлуулж сурах юм. “Бага наснаасаа хуримтлуулж эхлэх нь тэрбумтан болох хамгийн энгийн нууц юм” гэж Бах хэлсэн байдаг.
 
Хэрвээ та, 65 насандаа тэрбумтан болохыг хүсэж байвал доорх хүснэгтийн дагуу хуримтлуулж эхлээрэй
 
 Энгийн тооцоолол хийж үзье. Дээрх аргаар хуримтлуулж чадвал жилийн 12 хувийн өгөөжтэй бөгөөд таны хуримтлалаас ямар нэгэн татвар хасагдахгүй.
 
Тэгэхээр та хаанаас, хэзээ эхлэх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд 401 (k) эсвэл Roth IRA-д хөрөнгө оруулалт хийхийг зөвлөнө.
 
Харин Бах, өдөр тутмын жижиглэн худалдан авалтаас татгалзаж хуримтлуулж эхлэхийг зөвлөдөг. Жишээ нь: Та өдөр бүр кофе, амттан худалдан авдаг бол аль нэгийг хасах эсвэл өнжөөд нэг удаа авах зэргээр зардлаа хэмнэж болох юм. Хуримтлуулж эхэлсэн өдрөөс хойш олон жилийн дараа таны хуримтлуулсан мөнгө зөвхөн нэг кофеноос ч илүү ихийг худалдаж авахад хангалттай хүрэлцэнэ гэдэгт итгэлтэй байна.
 
Эх сурвалж: "Smart Couples Finish Rich" Дэвид Бах
 
65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0