Монгол Улсын Хөгжлийн банкны зургаа дахь гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтаар томилохоор болсон байна. Хөгжлийн банкийг анх үндэсний хэмжээнд том төслүүдийг санхүүжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгуулж байв. Гэвч байгуулагдсан цагаасаа улстөрчид, Засгийн газрын мөнгө угаадаг газар болж хувирсан.
Яг одоо Хөгжлийн банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 23 дахь өдрөө үргэлжилж байна.
Анхны гүйцэтгэх захиралаар Н.Мөнхбат томилогдсон бол 2016 оны арванхоёрдугаар сард Сангийн яаманд ажиллаж байсан Д.Батбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Дараагаар нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлаар томилж ажилласан ч удаагүй сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн байдаг.
Тиймээс Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Б.Энхбат жил гаруйн хугацаанд гүйцэтгэх захирлыг орлож байгаад 2020 оны дөрөвдүгээр сард Сангийн яаманд ажиллаж байсан Н.Мөнхсүхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж байв. Сүүлд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Н.Мандуулыг гүйцэтгэх захирлаар томилсон юм.
Хөгжлийн банкны захирлыг сонгон шалгаруулалтаар томилно |
|