Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна
11 сар өмнө   282
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9, зэсийн баяжмал 45.1, төмөр 26.5, алт 28.3, газрын тос 30.6, цайр 83.6, хайлуур жонш 84.1 хувь байна. 
 
Тавдугаар сарын 26-аас зургаадугаар сарын нэгний өдрүүдэд нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийжээ. Мөн хугацаанд 1,134.0 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 107 хувиар нэмэгдсэн байна. Оны эхнээс 24,049.4 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мян.тн-оор буюу 3 дахин өссөнийг УУХҮЯ мэдээлэв.
 
Харин 384 автомашин, 224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 630.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хувиар өсжээ.
 
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрчээ. Оны эхнээс нийт 2,232.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.
 
Төв банк оны эхнээс энэ сарын нэгний өдрийн байдлаар 5.67 тонн алт худалдан авсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0