“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая.тн нүүрс борлуулж байсан бол энэ оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэл боллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний ил тод, нээлттэй цахим арилжааг энэ оны 2 дугаар сарын 9-нд анх удаа зохион байгуулж, түүнээс хойш нийт 20 удаагийн арилжаагаар 1,216 мян.тн нүүрсийг $140.9 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40 орчим сая ам.доллароор нэмэгдүүллээ.
Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна |