УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын нэгдсэн төсөв 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ тогтоолын төслийг өнгөрсөн 5 дахь өдөр хэлэлцсэн.
Монгол улсад орлогоо өсгөх бодит ажил хийхээс илүүтэй төсвийн зардлыг нэмэгдүүлдэг буруу жишиг тогтчихоод байна. Төсвийн зардал улам данхайж өнгөрсөн 2017 онд 21 тэрбум төгрөгийг гадаад томилолтод зарцуулсан байна. Дасал болчхоод байгаа энэ тоогоо эргүүлэн харж зардлын шинэчлэл хийх цаг нь болсон гэдгийг гишүүн Л.Энх-Амгалан сануулж байсан юм.
Эрдэс баялгаасаа төсөв бүрдүүлдэг орлого нь өсдөггүй зарлага нь данхайдаг байдлыг цаашид эргэж харах ёстой гэж үзэж байгаа. 2018, 2019 оны зардлын шинэчлэлийг хийхээр ажиллаж эхлээд байгаа гэдгийг Сангийн сайд мөн мэдэгдлээ.
190 гаруй мянган төрийн албан хаагчийн бүтэц улам данхайж байгаа энэ үед зардлаа өсгөхгүй байх үр дүнтэй байхад гол анхаарлаа хандуулах ёстой гэдэгтэй гишүүд санал нэгдэж байна. 21 тэрбум төгрөгийн хөрөнгийг зөвхөн гадаад томилолтод зарцуулж байгаа нь албан тушаалтнууд хэт үрэлгэн байдлаар тансаглал улсын мөнгөөр зугаалж байгаагийн нэг илрэл юм
А.ЦЭЛМЭН
21 тэрбум төгрөгийг гадаад томилолтод зарцуулсан байна |
|