Зургадугаар сарын 27-ны өдөр Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг хэлэлцэн баталсан байна.
Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдохоор болжээ. Мөн бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдсэн байна. Өнөөдрийн байдлаар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийтдээ 131.03 сая ЗТЭ буюу 184.55 сая ам.долларын санхүүжилт олгогдоод буй юм.
Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан билээ.
ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн. Улмаар манай улсад 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлсэн билээ.
А.ЦЭЛМЭН
ОУВС-гаас Монгол Улсад 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдоно |
|