Санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны А-74 дүгээр тушаалаар мөн оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохироог хийсэн. Мөн уг тушаалд тусгагдсаны дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж хаагдсан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг зургаадугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгон нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоо хийгдэх бөгөөд ингэхдээ зээлийн шугамын төлөгдсөн огноо, талбар бүрэн бөглөгдсөн үед тус зээлийн шугам албан ёсоор хаагдсан төлөвт шилжих зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн байна.
Иймд энэ талаарх мэдээллийг зээлдэгч харилцагчдадаа хүргүүлэх ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж ажиллах, зээл болон төлбөрийн үүргийн мэдээллийг 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс өмнө Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэхийг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд анхааруулж байна.
Мөн дээр дурдсан хугацаанаас өмнө зээл, төлбөрийн үүргийг бүрэн барагдуулж гүйцэтгэсэн тохиолдолд ангилал буурсан зээл, төлбөрийн талаарх мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн тохируулгад хамрагдах боломжтой болохыг зээлдэгч иргэдэд анхааруулъя.
Зургаадугаар сарын 2-ноос өмнө зээлийн мэдээллээ шинэчилбэл "хар жагсаалт"-аас гарна |
|