Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Аж үйлдвэрийн салбар урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурчээ
1 сар өмнө   135
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2025 оны хоёрдугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 228.8 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 0.6 хувь, өмнөх сараас 3.7 хувиар тус тус буурсан байна. Ингэж буурахад уул уурхай, олборлолтын салбарынх 5.0 хувь, нүүрс олборлолтынх 9.5 хувь, металлын хүдэр олборлолтынх 4.7 хувь, газрын тос олборлолтынх 3.4 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
 
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2025 оны хоёрдугаар сард өмнөх сараас 3.7 хувиар буурахад уул уурхай, олборлолтын салбарынх 4. 6 хувь, металлын хүдэр олборлолтынх 7.9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Аж үйлдвэрийн салбар урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0