Уг хуралдаанд Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БОАЖЯ болон холбогдох бүх албан тушаалтан, жуулчлалын компанийн төлөөлөл оролцох юм.
БНХАУ-ыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шуган, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пин тэргүүтэй хил орчмын мужийн захирагч нар, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцно.
ОХУ-ыг төлөөлж Соёлын яамны Аялал жуулчлалын агентлагийн дарга О.П. Сафонов тэргүүтэй яам, орчмын мужийн захирагч нар, тур операторуудын төлөөлөгчид оролцоно. Хурал өнөөдөр 09.00-12.00 цагийн хооронд Шангри-Ла зочид буудалд болох юм.
Харин маргааш 13.50-16.30 хүртэл Шангри-Ла зочид буудалд гурван улсын төлөөлөгч хил дамнасан аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, холбогдох албан тушаалтнууд өөрсдийн орны туршлагаас хуваалцаж, илтгэл тавих юм байна.
Ц.ОРГИЛ
Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын сайд нарын III хурал өнөөдөр эхэлнэ |