Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлохоор төлөвлөжээ.
2018 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 3,196,705 баррель буюу 433,311 тонн түүхий тос олборлож, 3,127,791 баррель буюу 424,631 тонн түүхий тос БНХАУ-д экспортолсон. Олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 39.4 хувь, экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 38.6 хувьтай байна.
Монгол Улсын Их Хурлаар “2018 оны Төсвийн тухай хууль”-ийг хэлэлцэн газрын тосны орлогоос улсын төсөвт 223.45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан. 2018 оны зургаадугаар сарын 26-ны байдлаар нийт 94.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн буюу төсвийн орлогын гүйцэтгэл 42.2 хувьтай байна.
Газрын тос олборлож, экспортлохоос гадна боловсруулах үйлдвэр барих асуудал олон жил яригдсан.
Тэгвэл Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрсөн сарын 22-нд тавьсан билээ.
Ц.ОРГИЛ
Газрын тос олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 39.4 хувьтай явж байна |