Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ОУВС-ийн төлөөлөгчид 14 хоногийн турш ажиллана
7 жил өмнө   719

Монгол улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш  эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсан гэж Засгийн газар дүгнэж байна. Гэхдээ дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд долоон төрлийн татварыг нэмсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа юм.

Тэгвэл өчигдөр ОУВС-ийн төлөөлөгчид Сангийн яамны удирдлагуудтай хэлцлийн ширээнд суусан бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Засгийн газар ОУВС-тай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэж харах, хугацааг нь сунгах зэрэг тодорхой саналууд тавихаар бэлтгэсэн. Мөн А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх талаар ОУВС-тай зөвшилцсөн гэж байгаа ч албан ёсоор зөвшилцөлд хүрээгүй. Тиймээс Онцгой албан татварын асуудлаар ОУВС-ийн төлөөлөгчдөд тодорхой санал тавихаар болсон.

ОУВС-ийн төлөөлөгчид гурав дахь шатны үнэлгээг хийх бөгөөд 14 хоногийн турш ажиллана. Тэд энэ хугацаанд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид яах талаар дүгнэлт гаргах юм.

 

 

ОУВС-ийн төлөөлөгчид 14 хоногийн турш ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0