Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Татварын орлого төсвийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлжээ
6 жил өмнө   849

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан 2018 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн статистик мэдээллээр Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэрцүүлсэн орлого 4.1 их наяд төгрөг байсан бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ мөн 4.1 их наяд төгрөгт хүрчээ.

Татварын орлог төсвийн 80.4%-ийг бүрдүүлжээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний хагаст ийнхүү 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарахад түүхий эдийн үнийн өсөлт болон татварын орлого нэмэгдсэнтэй холбоотой аж.

Тухайлбал, татварын нийт орлого оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөг буюу 29.9 хувиар өсчээ. Татварын орлогод нөлөөлсөн үзүүлэлтүүдийг дурдвал:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 240.3 тэрбум төгрөг буюу 33.7 %
  • Орлогын албан татвар 219.6 тэрбум төгрөг буюу 31.2%
  • Онцгой албан татвар 132.8 тэрбум төгрөг буюу 63.7%
  • Нийгмийн даатгалын орлого 92.7 тэрбум төгрөг буюу 15.1%
  • Гадаад үйл ажиллагааны орлого 89.9 тэрбум төгрөг буюу 41.9%

Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 53.4 тэрбум төгрөг буюу 18.3%-аар тус тус нэмэгдсэн байна.

Үүнийг тоймловол, улсын нэгдсэн төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 86 хувийг эзэлж байна

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний хагаст 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 172.2 турбум төгрөг буюу 4.4 хувиар өссөн дүн болж байна. Хөрөнгийн зардал 120.4 тэрбум төгрөг буюу 23.4 хувиар буурсан боловч урсгал зардал 196.7 тэрбум төгрөг буюу 5.9 хувиар өсчээ. Мөн эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 95.9 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн нь төсвийн зарлага ийнхүү нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 86, хөрөнгийн зардал 9.6, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 4.4 хувийг эзэлж байна.

 

Татварын орлого төсвийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0