Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
6 жил өмнө   652

Флоридагийн эргээс холгүй орших, Мексикийн булангийн далайн гүнээс шинэ төрлийн акул олж илрүүлжээ. Түүний том нүд хүүхэлдэйн киноны баатруудынхтай тун төстэй байсан талаар “Live Science” мэдээлснийг “РИА Новости" агентлаг уламжлав.

Ердөө 70 см-ээс хэтрэхгүй урттай, Скалусын төрөлд хамаарах тус акулыг далайн биологич Южин Кларкийн нэрээр “Хатагтай акул” хэмээн нэрийджээ. Кларк нь 1940-өөд оны сүүлчээр карьераа эхлүүлсэн бөгөөд биологийн болон акулын анхны судлаачдын нэг аж.

Эрдэмтэд Скалусын төрөлд хамаарах 20 зүйлийн акул нь ихээхэн нууцлаг бөгөөд судлахын зэрэгцээ хамгаалалтад авах хэрэгтэйг мэдэгджээ. АНУ-ын жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг Флоридын эргээс дэлхийд ховордсон акул зэрэг амьтдыг харах боломжтой юм байна.

 

АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0