Дуу хөгжмийн ертөнцийн дээд шагнал Греммийн 60 дахь удаагийн ёслолын ажиллагаа Нью-Йорк хотын Мэдисон Скуар Гарденд болж өнгөрлөө. Ёслолын ажиллагааны үеэр Элтон Жон, Ю2, Бруно Марс, Кендрик Ламар, Леди Гага зэрэг уран бүтээлчид хит дуунуудаа толилуулсан ба найрал дуучид, хөгжимчид гээд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй гарч ирж үзэгчдийг байлдан дагуулсан нь дуучин Кешагийн үзүүлбэр байлаа.
Энэ жилийн Грэммийн шилдэг шинэ уран бүтээлчээр Алиссиа Кара, шилдэг рэп дууны 4 төрлийн шагналын эзнээр Кендрик Ламар нар шалгарчээ. Харин хамгийн гол шагналуудыг дуучин Бруно Марс хүртсэн юм.
ШИЛДЭГ ЦОМОГ: “24K Magic” — Bruno Mars
ШИЛДЭГ БИЧЛЭГ: “24K Magic” — Bruno Mars
ШИЛДЭГ ДУУ: “That’s What I Like” — Bruno Mars
Дараах холбоосон дээр дарж шагналтнуудын бүрэн жагсаалттай танилцаарай.
https://www.nytimes.com/2018/01/28/arts/music/grammy-winners.html
ГРЭММИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО |
|