Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Японы нэрт дуучин Яширо Аки Монголд ирнэ
6 жил өмнө   854
Монгол улсын Соёлын элч, Япон улсын иргэн нэрт дуучин Яширо Аки энэ сарын 4-нд манай улсад тоглолтоо хийхээр болжээ. Монгол, Япон улсын соёлын харилцааг бэхжүүлэх хүрээнд болж буй энэхүү тоглолтод тэрбээр хамтлагийнхантайгаа хүрэлцэн ирэх аж.
 
Яширо Акиг Япон улсад энка төрлийн дууны хатан хаан хэмээдэг. 1971, 1973 оноос хойш түүний шинэ уран бүтээлүүд Японы хит дууны жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлж, сонсогч, шүтэн бишрэгчдээ уяраасаар ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энкх төрөлд түүний хит дууны рекордыг эвдсэн амжилт гараагүй байна.  2016 онд Д.Сосорбарамын үг, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайханы ая “Жамаас” дууг Яширо япон хэлэнд буулган анх удаа дуулж, цомог гаргасан.
 
Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Монголын уран бүтээлчидтэй хамтран хийх бөгөөд “Хөсөгтөн” хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцох юм.
А.ЦЭЛМЭН
Японы нэрт дуучин Яширо Аки Монголд ирнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0