Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
К.Стюарт сахиусан тэнгэр болно
6 жил өмнө   767

АНУ-ын жүжигчин, найруулагч, загвар өмсөгч Элизабет Бенксийн найруулах “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн шинэ ангид жүжигчин Кристен Стюарт тоглохоор болсон тухай “Сони пичкерс” компани мэдэгдлээ. Уг кинонд К.Стюартаас гадна жүжигчин Наоми Скотт болон Элла Балинска нар гол дүрд тоглох юм. Элизабет Бенкс нь энэхүү киног найруулж зохиолыг нь хамтран бичсэн ба сахиусан тэнгэрүүдийн шинэ адал явдал бүхий кинонд Бослийн дүрийг бүтээх аж. “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” бол эмэгтэй хүний чадлыг илэрхийлэх томоохон бүтээлүүдийн нэг юм. Та бүхэн шинэ эриний, орчин үеийн сахиусан тэнгэрүүдийг танилцуулах болно” гэж Э.Бенкс мэдэгджээ. Уг кино ирэх оны есдүгээр сард кино театруудын дэлгэцнээ гарч, олны хүртээл болно.

ЦЭЛМЭН

К.Стюарт сахиусан тэнгэр болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0