Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Даншиг наадмаар Очирваань бурханы дүрийг залж тахина
6 жил өмнө   877

Наймдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна.

Наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахина. Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраан дааж явдаг хэмээн бурханы шашинд үздэг байна.

Шүтээнийг бүтээхдээ монголчуудын цог хийморь, эд баялгийн бэлгэдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зүүн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зүүн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ.

Баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зүүн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойронд нь цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл билээ. Сүсэгтэн олон та бүхнийг хүрэлцэн ирж буянаа хураахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

Ц.ОРГИЛ

Даншиг наадмаар Очирваань бурханы дүрийг залж тахина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0