Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Мисс А.Баярцэцэг Тайланд кинонд дүр бүтээнэ
6 жил өмнө   867

Загвар өмсөгч А.Баярцэцэг Тайландын “Nipan” студийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд тоглохоор болжээ. Тэрээр Falcon буюу “Шонхор” нэртэй хөлсний тулаанч бүсгүйн туслах дүр болох “Кyra”-гийн дүрд тоглох юм байна. Түүнтэй хамт тулалдах хамтрагч нь Австралийн мэргэжлийн боксын тамирчин аж. Энэхүү киноны зураг авалт есдүгээр сарын сүүлээр Тайландын Чанг Май хотод эхлэх юм.

Энэ тухайгаа “Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд орсноороо олон сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсад болсон киноны шалгаруулалтын хариу маань иржээ. Ирэх жил дэлгэцнээ гарах ”Attrition” киноны томоохон туслах дүр болох Kyra-н дүрд тоглохоор боллоо. Кино зураг авалт ирэх есдүгээр сард эхлэнэ” гэжээ. 

Дашрамд дуулгахад, “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейн Сан Франциско дахь агентлагаас “Мулан” уран сайхны кинонд шалгуулах урилга ирүүлж байжээ. Мөн холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын кинонд тоглохоор болж байсан билээ. 

 

Ц.ОРГИЛ

Мисс А.Баярцэцэг Тайланд кинонд дүр бүтээнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0