Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Олны танил эрхмүүдийн сар шинийн сонин сайхан
6 жил өмнө   3762

Voice Mongolia шоуны шүүгчид болох дуучин Д.Болд, Ука нарын энэ жилийн сар шинийн гоёл ийм байлаа. Тэд үзэгч сонсогчиддоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

https://www.facebook.com/mongoltv/videos/1688633951197103/ 

 

Гацуурт компаний захирал Л.Чинбатыг ууц мах, ул боов тавилгүй ширээгээ засчээ гэж эдийн засагч Н.Дашзэвэг фэйсбүүк дээрээ нийтэлж, түүнийг нь мянга гаран хүн шэйрлэж дамжуулжээ. Гэтэл тийм биш байсныг гэрчлэх зураг удалгүй тавигдсан юм. 

 

Жүжигчин Б.Амарсайханы гэр бүл, ах дүү нар цагаан сараар ээжийнд нь ирэх зочдоо дайлахаар 8000 банш, 2000 бууз хийсэн байна.

 

Төрийн золголтын үеэрх энэ зураг олон нийтийн дунд эерэг сэтгэгдлийг төрүүлсэн юм. Энх тайван инээмсэглэлээс эхэлдэг гэж Тереза эх хэлсэн байдаг :)

 

Сагсан бөмбөгийн спортын ууган гавьяат Ц.Шаравжамц сар шинийн баяраас өмнө амжиж сайхан дээлтэй болжээ. 2 метр 12 см-ийн өндөртэй түүний элбэг дээлийг загвар зохион бүтээгч Ариунаа урлажээ.

 

Дэлхийн хүн Д.Дагвадорж аваргад Алибаба группыг үүсгэн байгуулагч Жэк Ма сар шинийн бэлэг илгээжээ.

Мөн түүний дотоодоос авсан бэлэг хүүхэд залуусын сонирхлыг их татаж байна

 

Жүжигчин Н.Ялалтынд ийм нэгэн хөгжилтэй явдал болжээ. Тэднийх сар шинэ дөнгөж эхэлж байхад идээгээ эвдүүлсэн байна. Гэхдээ хэргийн эзэн буруугаа ойлгож, гэмшиж байгаа нь сайшаалтай :)

 

 

Олны танил эрхмүүдийн сар шинийн сонин сайхан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0