Тулаант инээдмийн киноны нэрт жүжигчин Жэки Чан өнгөрсөн оны 7-р сард “The Cruz Show” нэвтрүүлэгт уригдан ярилцаж байхдаа өөрийн хамгийн алдартай кинонуудын нэг болох “Оргил цаг”-ийн шинэ ангийг хийх гэж байгаагаа цухуйлгасан юм.
Гэхдээ тухайн үед киноны нөгөө гол дүрийн жүжигчин Крис Такер тоглох нь тодорхойгүй байсан учраас зохиол бичигдэж эхлэлгүй өдийг хүрсэн байна. Харин саяхан Крис Такер “Оргилуудын оргил” гэгдээд байгаа “Оргил цаг 4” –т эргэн ирж нэгдэхээ мэдэгджээ.
Өдгөө 63 настай Жеки Чан хуучны андаа ятгаж зөвшөөрүүлсэн бөгөөд түүнд хандаж “Хөгшрөхөөсөө өмнө Оргил цаг 4-ийг хийцгээе ээ” гэж хэлсэн байна.
Кино хийгдэх нь тодорхой болсон ч яг хэзээнээс зураг нь эхэлж, хэдэн онд нээлтээ хийх тухай албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.
"Оргил цаг" франчайзын сүүлийн анги 2007 онд нээлтээ хийж байжээ.
ОРГИЛ ЦАГ 4-т Крис Такер тоглохоор болжээ |