Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
CRAZY RICH ASIAN буюу “Галзуу баян Азиуд” кинонд монгол бүсгүй дүр бүтээжээ
6 жил өмнө   4618

Warner Bros кино компанийн бүтээл Сингапурын зохиолч Кевин Кваны 2013 онд гаргаж байсан “Галзуу баян Азиуд“буюу “Crazy Rich Asians” номоос сэдэвлэсэн хөнгөн, романтик хайрын түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кино энэ сарын 15-нд дэлхийн даяар нээлтээ хийсэн юм.“Галзуу Баян Азичууд” кино 30 сая ам. долларын өртгөөр бүтсэн ба одоогийн байдлаар 34 сая ам. долларын орлого олоод байгаа аж.Гол дүрд Констанс Ву, Хенри Голдинг Жемма Чан, Авквафина, Лиса Лю нар тоглосон аж.

Тэгвэл эдгээр дүрүүдийн нэгт монгол жүжигчин бүсгүй Төмөрбаатарын Энхтунгалаг тогложээ. Тэрбээр киноны гол дүрийн нэг болох Элеанорын сайн найзуудын нэг Надине Шао-гийн дүрийг бүтээсэн байна.Тэрбээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд БНХАУ-ын Бээжингийн Драмын төв Академийг жүжигчин мэргэжлээр төгсжээ.

Киноны үйл явдалд Америкт төрсөн Хятад эдийн засагч мэргэжилтэй эмэгтэй Рэйчел Чу ба түүний царайлаг найз залуу Ник Янг нар Сингапурт найзынхаа хуримд уригдсанаар адал явдал эхэлдэг.

Рэйчел Сингапурт ирээд найз залуу нь маш баян гэр бүлийн өв залгамжлагч төдийгүй олон бүсгүйчүүдийн харцыг булаасан, Азийн хамгийн хүсэмжит ганц бие эрчүүдийн нэг болохыг олж мэдсэнээр үйл явдал үргэлжилнэ.

 

 

CRAZY RICH ASIAN буюу “Галзуу баян Азиуд” кинонд монгол бүсгүй дүр бүтээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0