Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Бэсрэг наадмын үеэр үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ
6 жил өмнө   659

Намрын эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 26нд Цонжинболдогт  "ҮНДЭСНИЙ СОЁЛ,ҮНДЭСНИЙ ЗООГ" өдөрлөг бэсрэг наадамд зохион байгуулагдана. Түүнчлэн үнэ төлбөргүй автобусаар үйлчилэх юм.

Өдөрлөгийн хөтөлбөр:

-Өглөө 9 цаг 30 минутад Улаанбаатар Их Дэлгүүрийн зогсоол дээрээс нийтийн үнэ төлбөргүй автобус хөдлөнө

-11.30 цагт наадмын хөтөлбөр үндэсний урлагийн тоглолтоор эхэлж Хүчит бөхийн барилдааны 1ийн даваа

-13.00 цагт Хурдан дааганы уралдаан

-13.30 цагт Хүчит бөхийн 2.3.4ийн даваа

-14.00 цагт Үндэсний сурын уламжлалт сарампай харваа

-14.30 цагт Хүүхэд багачуудын дунд шагай шүүрэх тэмцээн

-16.00 цагт Шагай харваа

-16.30 цагт Морь цоллох түрүү магнай, айргийн тав болон өхөөрдөм баян ходоод болсон даага, унаач хүүхдүүдэд шагнал гардуулна

-17.00 цагт Хүчит бөхийн үзүүр түрүүний барилдаан

-18.00 цагт Бэсрэг наадмын хаалт болж өндөрлөнө.

 

Өдөрлөгт оролцогч хэн бүхэн аль ч тэмцээнд оролцож өөрсдийн хурд хүч, авхаалж самбаагаа сорих боломжтой.

Наадмын үеэр Монгол үндэсний хорхог, боодог, хуушуур хийж үйлчлэхийн зэрэгцээ хөтөчтэй морин аялал зохион байгуулж,  эмнэг булигуулах юм.

 

-Үндэсний соёлыг түгээгч "Морьт Хөх Цэрэг" адуу морь уналгын төв

Холбогдох утас :

80110542 94272923

 

Ц.ОРГИЛ

 

Бэсрэг наадмын үеэр үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0