Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Францын нэрт жүжигчин Жерар Депардье хүчингийн хэрэгт сэжиглэгджээ
6 жил өмнө   661
Францын алдартай жүжигчин Жерар Депардье залуу эмэгтэй жүжигчнийг хүчиндсэн хэрэгт сэжиглэгдээд байгааг хуулийн эх сурвалж мэдээлжээ.
 
22 настай франц жүжигчин бүсгүй өнгөрсөн Даваа гарагт албан ёсоор Депардьег цагдаад мэдэгдсэн тухай Францын радио анх мэдээлсэн байна.
 
Одоо 69 настай Депардье өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдүүлсэн гэнэ.
 
Хэрэг явдал нэрт жүжигчний Парис дахь гэрт болжээ. Нэр нь тодорхойгүй байгаа хохирогч эмэгтэйг жүжигчин, зохиолч бөгөөд Депардьетэй танил нэгэн байсан гэж Францын хэвлэлүүд мэдээлсэн байна.
 
Депардьегийн өмгөөлөгч Эрве Темим “Би Жерар Депардьетай уулзаж, удаан ярилцсаны эцэст түүнийг буруугүй гэдэгт бүрэн итгэлтэй болсон” хэмээн ярьжээ.
 
Жерар Депардье нь нийт 170 орчим кинонд тоглосон Францын хамгийн алдартай жүжигчдийн нэг. Тэр 1990 онд “Сирано Де Бержерак” киноны гол дүрээр Каннын кино наадмын шилдэг жүжигчний шагнал авч, мөн энэ дүрээрээ Оскарт нэр дэвшиж байв.
 
Дэлгэцнээс холдсон Депардье сүүлд татвараас зугтаж Бельгид амьдрах болсон, ОХУ-ын ерөнхийлөгчөөс иргэншил авсан зэрэг дуулианд нэр холбогдож байсан юм.
 
 
 
Эх сурвалж: BBC
Францын нэрт жүжигчин Жерар Депардье хүчингийн хэрэгт сэжиглэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0