Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Эминем: Бүх цаг үед гэрэлтэж байх миний чадах зүйл биш
5 жил өмнө   1772
Өдгөө 46 настай Америкийн алдарт реппер, продюсер Эминемийн “Interview magazine”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. Багаасаа хүнд  бэрх амьдрал, сорилтуудыг туулж өссөн түүний урлагийн амжилт 2000 оноос гэрлийн хурдаар өссөн юм. 
 
-Алдартай одууд нийгмийн цахим сүлжээнд өдөр болгон юу идэж, өмсч байгаагаа оруулж, гялгар сэтгүүлийн нүүрэнд гарч байдаг. Гэтэл өөрөө огт энэ төрлийн хүн биш. Хүмүүс Эминемийг маш сайн мэднэ гэж боддог. Яг үнэндээ бид өөрийн чинь тухай юу ч мэддэггүй гэдэгтэй санал нийлэх үү? 
 
-Миний амьдралдаа таарсан, заавар зөвлөгөөг нь мартахгүй санаж явдаг хүний нэг бол Дре. Би түүнээс маш их зүйл сурсан. Тэр надад хэлэхдээ “Хэрвээ чи алга болохгүй, үргэлж хүмүүсийн нүдэнд ил  байвал хэн ч чамайг санаж үгүйлэхгүй” гэсэн юм. Бусдын өмнө үргэлж гэрэлтэж байх хэзээ ч миний чадах зүйл биш. 
 
-Хүмүүс чамайг их түрэмгий гэж боддог. Гэтэл надад бол их дотогшоогоо зан авиртай санагддаг. Яаж урлагийн зам мөрийг хөөж эхэлсэн юм бэ. Хэн хамгийн их нөлөө үзүүлэв? 
 
-Миний уран бүтээлийн анхны продюсер Доктор Дре тухай дахиад ярьж таарах нь. Лас Вегаст би түүнтэй анх удаа уулзсан үеэ их тод санаж байна. Тэр намайг Оуквүүд орон сууцанд аваачиж, сарын түрээсийг төлж байсан. Ингэж л би түүнтэй хамт уран бүтээл хийж эхэлсэн. Тухайн үед би маш олон цагаар дууны үг бичдэг байлаа. 
 
-Одоо уран бүтээл туурвиж байгаа репперүүдийг сонсдог уу? 
 
-Шинээр төрж байгаа уран бүтээлчдийн дууг аль болох л сонсохыг хичээдэг. 
 
-Хэнийг сайн уран бүтээл хийж байна гэж боддог вэ? 
 
-J.Cole, Travis Scott, Kendrick нарынх маш сайн. Миний найз Royce da 5’9 дуунууд гайхалтай. Дээр нь Joyner Lucas, Tech N9ne нар адилхан дажгүй шүү. 
 
-Аялан тоглолт хийх таалагддаг уу? 
 
-Аялан тоглолт хийх  хэцүү ажил. Өөрийн карьерын эхэн үед их хөдөлмөрч байж өдөрт 2-3 шоу  хийдэг байсан. Заримдаа аялан тоглолт хийгээд яваад байхаар ардаа амьдралгүй юм шиг мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ нь шоу тоглолт хийх дургүй гэсэн үг бас биш шүү. 
 
-Амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу вэ? 
 
-Би Дретэй хамтран ажиллахаар болсны дараахан өөрийн хамтлагийн гишүүдээ авчрахыг хүссэн юм. Гэтэл Дре надад “Найзуудаа урихаасаа өмнө эхлээд өөрийнхөө байшинг барьчих” гэж хэлсэн. Түүний зөв байсан шүү. 
 
Ц.ТУНГАА
 
Эминем: Бүх цаг үед гэрэлтэж байх миний чадах зүйл биш
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [103.229.121.74] 5 жил өмнө
    Схн залууда