Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Өмнөд Солонгосын BTS хамтлаг Чарли Путтэй хамтран тоглолт хийнэ
6 жил өмнө   922

Дэлхий даяар олон сая фэнтэй болоод буй Өмнөд Солонгосын BTS хамтлаг америкийн дуучин Чарли Путтэй хамтарсан тоглолт хийх тухай мэдээлэл цацагдаад байна. Хамтарсан тоглолт ирэх сарын 6-нд Инчеон хотын Намдонг цэнгэлдэхэд болохоор төлөвлөгджээ. Тэдний хамтарсан тоглолтын маргааш АНУ-ын дуучдын нэгдсэн тоглолт болох аж.

BTS хамтлаг өдгөө дэлхий дахинд нэр гараад буй төдийгүй НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлж, америкийн алдарт TIME сэтгүүлийн нүүрэнд хүртэл залраад байгаа Өмнөд Солонгосын хамгийн амжилттай яваа хамтлаг юм. Үүгээр ч зогсохгүй америкийн Billboard-ыг тэргүүлсэн анхны солонгос хамтлаг болсон билээ.

 

Ц.ОРГИЛ

Өмнөд Солонгосын BTS хамтлаг Чарли Путтэй хамтран тоглолт хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0