Цөөн үгээр ...
  • Тунисын Эсперанс клуб Африкийн Аваргуудын лигт гурав дахь удаагаа түрүүлэв
  • Украины боксчин Александр Усик аваргын бүсээ хамгааллаа
Драмын театрт “Оддын өвчин” инээдмийн жүжиг ирлээ
2 долоо хоног өмнө   119
Улсын драмын эрдмийн театрын 87 дахь үзвэрийн нээлтээ арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгээр хийхээр болжээ.
 
Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн бүтээл болох “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд найруулагч Н.Ганхуяг найруулан Монголын үзэгчдэд хүргэж байсан байна. Тэгвэл театрын уран бүтээлчид “Оддын өвчин” инээдмийн жүжгээрээ Людвигийн уран бүтээлийг үргэлжлүүллээ.
 
“Оддын өвчин” жүжгийн ерөнхий найруулагчаар Ч.Түвшин, орчуулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, ерөнхий зураачаар С.Ариунболд ажилласан бол жүжгийн продюсерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ажиллаж байна.
 
“Оддын өвчин” жүжгийн гол дүрүүдэд Ц.Жаргалсайхан, Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Намуун, Г.Алтангэрэл, Н.Баярмаа, Б.Золжаргал нарын уран бүтээлчид тогложээ.
 
“Хүн өөрөөрөө байх тухай, аз жаргалын төлөө хүн өөрөө эзэн байхын тухай харуулахын хэрээр “Өнөө цагт хүн болгон л манлайлагч-лидер” болох гээд олноос онцгойрсон “Од” болох гэж улайран зүтгэж байна. Үүнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж, хаяж явна. Ингэж болохгүй юм” гэсэн санааг уран бүтээлчид “Оддын өвчин” жүжгээр харуулахыг хүсчээ.
 
Мөн “Оддын өвчин” жүжгийн тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ урьд өмнө байгаагүй сценографийн урлагт шинийг эрэлхийлснээрээ тун өвөрмөц болсныг уран бүтээлчид онцолж байна.
 
“Оддын өвчин” жүжигт АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигтай тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгчид Титог тэсэн ядан хүлээж буйгаар энэхүү жүжгийн үйл явдал эхлэх аж. Гэтэл Тито … үргэлжлэлийг та Улсын драмын театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн тавигдах “Оддын өвчин”-өөс үзээрэй.
 
ГОЛ ДҮРҮҮДЭД
 
Макс–Э.Тодгэрэл
Мэгги–Г.Номуун
Сондерс-Ц.Жаргалсайхан
Жулия-Ц.Баясгалан
Тито – Г.Алтангэрэл
Мария – Н.Баярмаа
Диана – Б.Золжаргал
Тахар – Б.Золжаргал нар сонгогдон ажиллаж байна.
Драмын театрт “Оддын өвчин” инээдмийн жүжиг ирлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0