Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Леонардо ди Каприо ирээдүй рүү аялна
5 жил өмнө   574
Холливудын нэрт жүжигчин Леонардо ди Каприо шинжлэх ухааны уран зөгнөлт киноны продюссерээр ажиллахаар болжээ. Тэрбээр зохиолч Герберт Уэллсийн “Цаг хугацааны машин” хэмээх алдарт романыг дэлгэцийн бүтээл болгохоор шийдсэн гэнэ. 1895 онд бичигдсэн уг зохиол цагтаа цаг хугацаанд аялах сэдвийг хөндсөн утга зохиолын анхдагч бүтээлүүдийн нэг болсон. 
 
Харин шинэ киног найруулагч Андрес Мускетти бүтээхээр болов. Продюссерээр нь Ди Каприо ажиллах бол үндсэн зардлыг Warner Bros, Paramount кино компаниуд даахаар болжээ. “Цаг хугацааны машин” романд нэгэн эрдэмтэн XIX зуунаас 802701 дүгээр он руу аялж байгаа түүх өгүүлэгддэг. Өмнө нь энэ зохиолыг 1960 болон 2002 онуудад кино болгож байсан удаатай. 
 
Гэвч дээрх кинонууд олигтой амжилт олоогүйгээс гадна зохиолыг нь нэлээн өөрчилсөн байжээ. Их зохиолч Уэллс “Үл үзэгдэгч хүн” хэмээх алдартай романыг бичсэнийг бид мэднэ. Ди Каприогийн хувьд өдгөө нэрт найруулагч Квентин Тарантиногийн “Холливудад нэг удаа” хэмээх кинонд Брэд Питтийн хамтаар тоглож байгаа билээ. 
 
 Ц.ОРГИЛ
Леонардо ди Каприо ирээдүй рүү аялна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0