Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Алтан хаан” галерейд “Бодлын хүлэг” амилна
5 жил өмнө   636
Үзэгчдэдээ үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа “Алтан хаан” галерейд арванхоёрдугаар сарын 21-нд уран бүтээлч, барималч Б.Ганзоригийн “Бодлын хүлэг” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран барималч Б.Ганзориг маань маш чадварлаг, ирээдүйтэй залуу уран бүтээлч юм.   
 
Тэрээр бүтээлүүдээрээ дэлхий ертөнцөд амьд бие организм үүссэн цагаас хүн төрөлхтөн бусдаасаа илт давамгайлан, амьтдыг гаршуулж эхэлсэн үеэс бий болсон хүмүүн болоод адууны ариун чанадын холбоог өвөрмөцөөр илэрхийлэн гаргадаг байна.  Одоогоор “Алтан хаан” галерейд “Human. Humanity seen from above” нэртэй үзэсгэлэн гарч байгаа бөгөөд уг үзэсгэлэн ирэх 2019 оны нэгдүгээр сарын сарын 24-нийг хүртэл дэлгэгдэх юм байна. 
 
Ц.ОРГИЛ
“Алтан хаан” галерейд “Бодлын хүлэг” амилна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0