Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
21 Настай Кайли Женнерийн хөрөнгө 1 тэрбум доллар давжээ
5 жил өмнө   546
Форбс болон Блүүмбэргийн тооцоолсноор АНУ-ын реалити шоуны од, косметикийн бизнес эрхлэгч, 21 настай Кайли Женнэрийн хөрөнгө нэг тэрбум ам.долларын босгыг давсан тухай өчигдөр мэдээлжээ.
 
Ингэснээр тэр хамгийн залуудаа өөрийн хүч чадлаар тэрбумтан болсон эрхэм болж байна.
 
Өөрийн хүчээр тэрбумтан болсон гэдэг нь хэн нэгнээс өмч хөрөнгө өвлөж аваагүй, бүхнийг тэгээс эхэлсэн гэсэн үг юм.
 
Женнэрээс өмнө Фэйсбүүкийн Марк Зукербэрг 23 насандаа буюу 2008 онд арван оронтой тоогоор илэрхийлэгдэх хөрөнгөтэй болж хамгийн залуу тэрбумтнаар тодорч байв. 
 
Форбс сэтгүүл Женнэрийн Kylie Cosmetics компанийн зах зээлийн үнэлгээг $900 сая гэж тодорхойлсон байна. Мөн тэр телевизийн реалити шоу, зар сурталчилгаанаас бусад орлогоо олдог.
 
Өнөөдөр дэлхий дээр 30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон 10 хүн байгаагийн ихэнх нь технологийн салбарын эрчүүд байна. Тухайлбал Марк Зукербэргийн араас Snapchat-ийн Эван Спигел, Бобби Мурфи, Фэйсбүүкийг үүсгэн байгуулалцсан Дастин Московиц, Эдуардо Саверин, онлайн төлбөр тооцооны Stripe компанийг үүсгэн байгуулагч ах дүү Жон болон Патрик Коллисон, Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин, эрүүл мэндийн стартап Theranos-ын үүсгэн байгуулагч Элизабет Холмс нар жагсаж байна.
 
Женнэрээс өмнө ганцхан эмэгтэй энэхүү жагсаалтад ороод буцаж гарсан нь Элизабет Холмс.
 
2014 онд түүний байгуулсан цусны шинжилгээний Теранос компанийн үнэлгээ $4.5 тэрбумд хүрснээр Холмс 30 насандаа тэрбумтан болж байв. Гэвч тус компани луйврын үйл ажиллагаа явуулсан нь илэрснээр Холмс 2016 онд Форбсын жагсаалтаас хасагдаж байжээ.
 
 
21 Настай Кайли Женнерийн хөрөнгө 1 тэрбум доллар давжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0