Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Хайртыгаа “Hi Honey”-д уриарай
5 жил өмнө   611
Хаврын сайхан улирлыг шинэ жүжиг, кино урлаггүйгээр төсөөлшгүй. Тэр тусмаа хайр, сэтгэл хөдлөл, инээд баясал л хаврыг чимдэг гэдэгтэй маргах нь цөөн болов уу. Тэгвэл кино урлагийн өргөн дэлгэцэнд “Нэгүн” студийн уран бүтээлчид “Hi Honey” уран бүтээлээрээ үзэгч олондоо бэлэг барихад бэлэн боллоо. 
 
           Уг кино нь дөрөвдүгээр сарын 5-нд “Corporate convention centre”-д нээлтээ хийснээр бусад кино театруудаар үзэгчдийн хүртээл болох юм. Инээдмийн кино, хошигнол гэдэг өөрөө сэтгэлгээний урлаг гэж хэлж болно. Түүнээс  хайр дурлалыг хошигнолоор “чимэглэж” үзэгчдэд хүргэнэ гэдэг багагүй хөдөлмөр зарцуулна гэдгийг урлагийнхан хэлдэг. 
 
Үзэгч олон ч улс төр, жагсаал зэрэг хаврын их стрессний хажуугаар гэгээлэг уран бүтээл хүсэмжилдэг шүү дээ. Мөн ойрд өргөн дэлгэцээс хараагүй хайртай жүжигчидтэйгээ ч уулзах боломж юм. Судлаачид хайрын тухай киног заавал “валентин”-аар бус цаг ямагт үзэж байхыг зөвлөдөг нь учиртай биз ээ. Тус киноны найруулагчаар "Black Zebra продакшны найруулагч, зураглаач О.Базаррагчаа ажилласан бол кинонд жүжигжин Б.Билгүүн Б.Батмаа Т.Билэгжаргал У.Цогтбаяр нар тоглосон байна. 
 
Б.ЗОЛБОО
 
Хайртыгаа “Hi Honey”-д уриарай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0