Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Жон Леноны төгөлдөр хуур 575 мянган ам.доллараар зарагджээ
5 жил өмнө   696
Домогт “The Beatles” хамтлагийг үндэслэгчдийн нэг Жон Ленноны тоглож байсан төгөлдөр хуур “Gotta Have Rock and Roll” компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар 575 мянган ам.долларын үнээр зарагджээ. Энэхүү хөгжмийг 800 мянгаас 1,2 сая ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байсан ч ийнхүү арай хямд зарагдсан бөгөөд Америк хөл бөмбөгийн Indianapolis Colts багийн эзэн,  хөгжим цуглуулагч Жим Ирсей гэх эр худалдан авсан байна
 
Жон Ленон 1872 онд үйлдвэрлэгдсэн уг төгөлдөр хуурыг 1966 онд худалдан авч байсан ба хожим найздаа бэлэглэсэн байдаг. Төгөлдөр хуур дээр түүний нэр, 1971 он, “The Beatles” хамтлагийн гишүүний бичсэн хэд хэдэн дууны нэрийг сийлсэн төмөр пайз хадсан байдаг ажээ. Тэрээр энэхүү төгөлдөр хуур дээрээ “Sgt. Pepper’s” цомогт орсон дуунуудаа зохиож байсан гэнэ.
 
Эх сурвалж: Washington post
Жон Леноны төгөлдөр хуур 575 мянган ам.доллараар зарагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0