Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Жүжигчин Эмили Кларк дуучин Бейонсег ”үргээжээ”
5 жил өмнө   761
Алдарт "Хаан ширээний тоглоом" цувралаар нэр алдарт хүрсэн жүжигчин Эмили Кларк лхагва гарагт Жимми Киммелийн шоунд оролцохдоо кинонд тоглож байхад хамгийн их эвгүйцүүлсэн үе нь ахынхаа өмнө эротик хэсэгт тоглох байсан гэнэ. Учир нь түүний ах уг төслийн зураг авалтын багт багтан түүнтэй хамт ажилласан байна. Энэ талаар 32 настай жүжигчин бүсгүй "Тэр зураг авалтын багт байсан. Энэ нь миний хувьд тун сайн хэрэг байв. Гэтэл камерын өмнө нүцгэлж, эротик хэсгүүдэд тоглох болоход энэ нь үнэхээр эвгүй байсан. Ялангуяа ахад минь илүү эвгүй байсан байх" хэмээжээ. 
 
Гэхдээ энэ нь Эмилигийн Бейонсегийн өмнө гаргасан "тэнэг" байдлын хажууд юу ч биш гэнэ. Учир нь, дуучин Бейонсе "Хаан ширээний тоглоом" киноны шүтэн бишрэгчийн хувиар "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын дараах үдэшлэг дээр Эмилитэй уулзахаар ирэхэд нь жүжигчин бүсгүй шүтэн биширдэг дуучнаа хараад биеэ барьж чадалгүй уйлж орхижээ. 
 
Эмили "Тэр над рүү хүрч ирээд надтай ярилцахыг хүсэхэд нь би эргэж хараад бүгдийг баллаж орхисон. Бейонсе над дээр миний шүтэн бишрэгчийн хувиар ирсэн байтал би бүх зүйлийг баллачихсан. Би түүнийг хараад өөрийн мэдэлгүй дуу алдаад, дараа нь уйлчихсан юм даа. Бейонсе намайг хараад яг л "Хөөе, ёстой онцгүй байна шүү. Би чамайг янзтай эмэгтэй гэж бодож байлаа. Гэтэл тийм биш юм байна. За, баяртай" гэж байгаа юм шиг л байсан. 
 
 
Харин би "Үгүй ээ. Би танд уух юм авч өгье л дөө" гээд царай алдаад хоцорч байгаа амьтан шиг харагдсан байх. Жэй Зигийн хувьд ч миний нэр хүнд шороотой хутгалдсан болов уу. Тэр яг л "Энэ эмэгтэй ч бүгдийг баллаж орхилоо доо. За за, баяртай" гэж байгаа юм шиг л харагдсан. Үдэшлэгийн үеэр би тэднийг хайсан ч дахиж олж чадаагүй юм даа. Хэрэв надад дахиж түүнтэй уулзах боломж олдох юм бол би өөрийгөө сайн хянах болно. Би түүнд үнэхээр хайртай. Би бүгдийг баллаж орхисондоо үнэхээр харамсаж байгаа" хэмээн ярьжээ. 
 
А.ЦЭЛМЭН
Жүжигчин Эмили Кларк дуучин Бейонсег ”үргээжээ”
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0