ОХУ-ын од гэр бүлийн нэг бол яах аргагүй хөтлөгч Максим Галкин, алдарт дуучин Алла Пугачёвагийнх юм. Олон насны зөрүүтэй ч хайр сэтгэлээрээ хамтын амьдралаа босгож чадсан хосуудын маань хоёр ихэр хүүхэд зөндөө том болжээ. Тэгвэл саяхан Оросын нэрт хөтлөгч Максим Галкин хэвлэлд ярилцлага өгсөн нь гэр бүлийнх нь шүтэн бишрэгч нарын анхаарлыг ихэд татаж, талархлыг нь хүлээгээд амжсан байна. Максим Галкин
“Эхнэр минь намайг гэрийнхээ гол хүн гэдгийг мэдрүүлдэг, маш ухаалаг эмэгтэй. Гэхдээ эрэгтэй хүн эхнэрээ хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Би гэрийн ажил хийх дуртай. Эхнэрийнхээ хумсыг гамнаж аяга тавгаа өөрөө угаадаг" гэжээ.
Мөн “Тэр их мэдрэмжтэй. Би Аллатай учраагүй бол ингэж сайхан харагдахгүй байх байсан" хэмээн эхнэрээ магтсан нь олон эмэгтэйчүүдийг уяраагаад байна.
Максим Галкин: Эхнэр минь намайг гэрийнхээ гол хүн гэдгийг мэдрүүлдэг |
|