Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Х.ЖУЛДЫЗ "КАЗАХЫН ГОО БҮСГҮЙ-2018" -ЫН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
7 жил өмнө   1345
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Казахстан улсын Алматы хотноо өчигдөр/2018.03.19/  өндөрлөсөн 'Казахын гоо бүсгүй-2018' олон улсын тэмцээнд Монголын оролцогч Х.Жулдыз 'шилдэг даашинз'-ын төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ. Түүнийг “Аnemone” хамтлагийн дуучин гэдгээр нь бид сайн мэднэ. Х.Жулдыз өнгөрсөн сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан урьдчилсан шалгаруулалтад тэнцэж олон улсын тэмцээнд оролцох эрх авсан байна.
 
Тэрбээр тэмцээнд Казахстаны дизайнер Наиль Байкучуковын оёсон нэг сая тегрөгийн үнэтэй /долоон сая орчим төгрөг/ гоёлын даашинзаар оролцсон байна. Шүүгчид хувцаснаас гадна бүсгүйчүүдийн өөрийн үндэстнийхээ түүх, зан заншил, уламжлал, хэл соёлыг эзэмшсэн байдлыг мөн шалгасан гэнэ.
Энэ жил анх удаагаа олон улсын чанартайгаар зохион байгуулагдсан уг тэмцээнийг Казахстаны нэрт продюсер Б.Алагузова санаачлан зохион байгуулсан ба ОХУ, Турк, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг улс орнуудаас 22 бүсгүй оролцсон аж
Х.ЖУЛДЫЗ "КАЗАХЫН ГОО БҮСГҮЙ-2018" -ЫН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0