Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Өмнөд Солонгосын охидын K-pop хамтлаг Хойд Солонгосыг зорихоор болов
6 жил өмнө   712
Өмнөд Солонгосын урлагийн томоохон баг энэ сарын 31-нээс эхлэн Пёньянд зочилж, тоглолтоо үзүүлэхээр болсныг тус улсын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
 
Пёнчаны Өвлийн Олимпийн үеэр Хойд Солонгосын урлагийн баг Өмнөдөд тоглолт хийсний хариуд ийм арга хэмжээ авч байгаа гэнэ.
 
Нийт 160 хүнтэй баг Хойд Солонгосын нийслэлд дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл байх ажээ. Багийн бүрэлдэхүүнд “Red Velvet” нэртэй охидын K-pop хамтлаг багтсан байна.
 
Мөн ахмад уран бүтээлчид болох Чо Ён Пил, Ли Сүн Хэ нар багтжээ. Хамгийн сүүлд 2005 онд Өмнөдийнхөн Пёньянд урлагийн тоглолтоо үзүүлэхэд Чо Ён Пил оролцож байсан юм.
 
Үзүүлбэрт ямар дуу дуулах зэрэг нарийвчилсан хөтөлбөрийг үргэлжлүүлэн Хойд Солонгосын талтай хэлэлцэхээр болсон байна. Тоглолт зохион байгуулагдах хоёр газартай танилцахаар Өмнөд Солонгосын албаныхан гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Пёньянд айлчлахаар болсныг Солонгосын нэгдлийн яамны төлөөлөгч мэдээлжээ.
 
Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчидтай уулзалт хийхээр төлөвлөөд байгаа чухал цаг үед энэхүү аялан тоглолт болох гэж байна
Өмнөд Солонгосын охидын K-pop хамтлаг Хойд Солонгосыг зорихоор болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0