Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Алкахолгүй амьд хөгжмийн тоглолт болно
5 жил өмнө   845
“ЦАЦРАХ ЭГШИГ” НҮТББ-аас санаачлан 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй өсвөр үе, залуучуудыг аливаа хорт зуршлаас татгалзахыг уриалах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “ГЭРЭЛТҮҮЛ” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй дөрөв дэх удаагийн АЛКАХОЛГҮЙ амьд хөгжмийн тоглолт өнөөдөр 16:00-21:00 цагийн хооронд “Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн”-нд болох гэж байна.
 
Энэ удаагийн тоглолт нь чөлөөт, залуу уран бүтээлчидтэй хамтран уран зураг болон амьд хөгжим хосолсон уур амьсгалыг бүрдүүлж, үзэгчдэдээ илүү бодит мэдрэмжийг өгөх, нийгэм, залуучуудад эерэг хандлагыг түгээж гэрэл асаан, урлагаар дамжуулан өнгө нэмж буйгаараа онцлог юм. Энэхүү тоглолтыг “ARTO” бүлгэм, “OIRAT” бренд, “Yesui Mind” мэдээлэл технологийн компани хамтран зохион байгуулж байна.
 
“БОДИТООР МЭДЭРЬЕ, ЭЕРЭГЭЭР ХАРЪЯ” уриатай алкахолгүй амьд хөгжмийн тоглолтын тасалбар 10.000 төгрөг байх бөгөөд 
тасалбараа үзүүлээд Тэнгис кино театрт 25 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх, 
“Эхлэл” брендийн барааг 25 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхтэй болно.
 
Дэмжигч байгууллагууд:
 
  • “Юни пресс” хэвлэлийн компани
  • “МОНЗАМ” экспорт, импортын тээвэр ХХК
  • “Пластик дизайн” ХХК
  • “Анхны алхам” студи
  • “Улаанбаатар синема” ХХК
  • “Эхлэл” бренд
  • “REDD” дэлгүүр
  • “Music World” хөгжмийн дэлгүүр
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Хорт зуршлаас татгалзахад уриалж буй уг тоглолтод металл, альтернатив, панк болон рок урсгалын шинэ залуу хамтлагууд өөрсдийн санаачилгаар оролцож байна.
 
Тоглолтод оролцох хамтлагууд:
 
BEDBUGS
Dusty bags
Хараацай
The SHOM
Uudee’s Band
CQ Band
Mort En Cruex
The Tourists
Эвентийн холбоос: https://www.facebook.com/events/351267065531669/
 
Бидэнтэй холбогдох: https://www.facebook.com/gereltuul/
Алкахолгүй амьд хөгжмийн тоглолт болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0