Америкийн кино урлагийн хоёр дахь том шагнал болох Алтан бөмбөрцгийн 75 дахь ёслолын ажиллагаа тун ч дуулиан шуугиантай болж өнгөрлөө. Энэ нь Өнгөрөгч 2017 онд гарсан алдарт продюсер Харви Вайнштайны бэлгийн дарамттай холбоотой скандалаас үүдэлтэй юм.
Нэрт хөтлөгч Опрагийн хэлсэн үг тэнд цугларсан уран бүтээлчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөөд зогсохгүй интернет хэрэглэгчдийн дунд түүнийг ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг ч уриалсан давалгаа гарсан байна. Харин Холливудын эмэгтэй жүжигчид улаан хивсний ёслол дээр нэгэн зүйлээр жигдэрч онцгой харагдаж байсан нь эсэргүүцлийн утга агуулгатайгаар өмссөн хар өнгийн даашинз байлаа.
Ингээд тэдний гоёлын даашинзуудыг сонирхоцгооё.
Уран бүтээлчид эсэргүүцлээ илэрхийллээ |