Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
The Hu хамтлагчийг "Чингис хаан" одонгоор шагнахаар боллоо
4 жил өмнө   664

 Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил The Hu хамтлаг хүртэх болсон тухай өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан ёсоор зарлалаа. 

Чингис хаан одонг  улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд их эзэн Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархлын өдөр” жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд гардуулдаг уламжлал тогтсон бөгөөд  2005 оноос эхэлсэн юм.

2017 онд Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт  “Чингис хаан” одонг гардуулсан бол 2018 онд энэ шагналыг хэн нэгэнд олгоогүй билээ.

 

The Hu хамтлагчийг "Чингис хаан" одонгоор шагнахаар боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0