Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Оросын "Die Antwoord" гэгдэх Little Big хамтлаг Евровишн наадамд оролцоно
4 жил өмнө   500

Содон хэмнэлтэй аялгуу, тун хачин клипүүдээрээ олонд танигдсан Оросын "Die Antwoord" гэгдэх Little Big хамтлаг Евровишн наадамд оролцохоор болжээ.

Тус хамтлагийн анхны цомог "From Russia with love" нь олны анхаарлыг татаж, багагүй нэр хүндтэй болсон тул тэд дараа жил нь Өмнөд Америкийн Die Antwoord хамтлагтай хамтран аялан тоглолт хийжээ.

Тэдний хөгжмийг 1990-ээд оны рейв, Европоп, тэр ч байтугай Каннибал Корпс шиг гриндкор метал, Роб Зомби, Раммштейн нар шиг индустриал пауер хөгжмийг нийлүүлсэн мэт хэмээн тодорхойлж болно. Тэднийг хүмүүс Америкаас цуурайтсан Die Antwoord-ийн хоолойд өгсөн Орос сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдийн хариу ч хэмээн тодорхойлох нь бий.

Орос ардын соёлыг цухалзуулж, архи уух, явган суух, угсармал таван давхруудыг харуулж, хүн, баавгай хоёрыг дурлалцуулаад зогсохгүй өөрсдийн гэсэн өвөрмөц бүжиг дэглэсэн нь 362 сая үзэгчдийн сонирхлыг татаж, бүх дуунууд нь цахим орчинд дуулиан дагуулсан байна.

Тэдний "Big D*ck", "Everyday i’m drinking", "AK-47" дуунууд мэдээж Чаяковскийгоос тэс ондоо ч Орос орон даяар асар их нэр хүнд авчирчээ. Зөвхөн Орос төдийгүй Белги, Голланд оронд ч соёл нь төстэй учир олон үзэгчид тэднийг шүтэн биширдэг болсон байна.

Little Big хамтлагийг Оросын С1R телевиз Евровишн наадамд оролцуулахаар нэр дэвшүүлсэн ажээ.

 

Оросын "Die Antwoord" гэгдэх Little Big хамтлаг Евровишн наадамд оролцоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0