Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Жокерын дүрдийг Жонни Дэпп бүтээх үү ?
4 жил өмнө   539
Найруулагч Мэтт Рийвз хамгийн алдартай супер баатар болох Бэтмэнийг өөр өнцгөөс харуулсан трилог кино бүтээж байгаа билээ. Тэгвэл хамгийн алдартай сөрөг дүрийн тухай тэр юу төлөвлөж байгаа бол?  Шинэ кинонд Жокер хэзээ гарч ирэх бол? Хамгийн гол нь Жокерын дүрд хэн тоглох бол? Мэдээж Хоакин Фениксийн Жокер Мэтт Рийвзийн кинонд гарахгүй нь тодорхой болсон. Учир нь Бэтмэний шинэ кино өмнө нь гарч байсан аль ч кинотой холбогдолгүй цоо шинэ үйл явдал өгүүлэхээ зарласан билээ. Харин үзэгчид шинэ киноны Жокерт Жонни Деппийг нэр дэвшүүлж эхэлсэн талаар цахим орчинд шинээр яригдаж буй таамаглалуудын талаар нийтэлдэг wegotthiscovered.com сайт нийтэлжээ.
 
Депп одоогийн байдлаар экс амраг Амбер Хердтэй шүүхдэлцээд завгүй байгаагийн хажуугаар кино урлагтаа эргэн ирэхээр төлөвлөж буй. Түүний хамгийн сүүлд тоглосон дүр нь Fantastic beasts 2 киноны Гринделвалд юм. Мэдээж Гринделвалдын дүр Fantastic beasts 3 кинонд гарч ирэх нь тодорхой ч энэ нь Деппэд одоохондоо гол дүр байхгүй байна гэсэн үг. Түүнээс гадна Дисней Деппийг Карибын тэнгисийн дээрэмчид киноны дараагийн ангид тоглуулж магадгүй гэх яриа гараад байгаа. Гэхдээ энэ яриа баттай эх сурвалжгүй учир итгэхэд бэрх. Тиймээс хичнээн цуу яриа ч гэсэн Жонни Депп хэрвээ сонгогдвол Жокерийн дүрийг төгс бүтээх боломжтой хэмээн шүтэн бишрэгчид нь ярьж байгаа гэнэ.
 
Эх сурвалж: wegotthiscovered.com
 
Жокерын дүрдийг Жонни Дэпп бүтээх үү ?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0